Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвших МАН болон АН-ын нэр дэвшигчид тодорч, тэдний материалыг сонгуулийн байгууллагад хүргүүлээд байна. НИТХ-ын 45 суудлын төлөө улс төрийн намууд гишүүдээ нэр дэвшүүлж байгаа бол нийслэлийн АН-ын хорооноос 44 хүнийг дэвшүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Харин НИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуулын хүү Оргилбат нэр дэвшиж байгаа аж. Мөн Х.Баттулгын эзэшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарын хүмүүс АН-аас НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа ажээ.