"Орон нутгийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэд сайдуудаа УИХ-ын гишүүдээс томилж магадгүй байна" гэв

"Орон нутгийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэд сайдуудаа УИХ-ын гишүүдээс томилж магадгүй байна" гэв

Хамтарсан Засгийн газар бүрдсэн даруйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартаа “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон. Мөн дэд сайдын албан тушаалыг байхгүй гэж мэдэгдсэн.

Харин хамтарсан Засгийн газарт ажиллаж АН-аас "дэд сайд" гэсэн албан тушаалыг хасахгүй байх санал гаргасан бөгөөд тус албан тушаалыг бүрэн халах эсэх асуудалд Л.Оюун-Эрдэнэ шийдэлд хүрч чадаагүй байгаа албаны эх сурвалж бидэнд мэдээлж байв. Учир нь дэд сайд бол сайдаа оролдог албан тушаал. Иймд Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд нар өвдсөн, гадаадад томилолттой явсан тохиолдол Засгийн газрын хурал болоод бусад арга хэмжээнд түүнийг орлох албан тушаалтай одоогоор байхгүй байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа, "Жагсаалтын УИХ гишүүдээ дэд сайдаар томилох сайхан тохироог хийж чадсан гэж дуулав. Ашгүй дээ. Найман хүн маань 16 хүн болж тоо нь олшрох юм шиг байна" гэж жиргэжээ. Товчхондоо, Засгийн газрын дэд сайдуудыг УИХ-ын гишүүдээс томилно гэсэн үг. Бид энэ талаар зарим эх сурвалжуудаас тодруулахад, "Удахгүй болж өндөрлөх орон нутгийн сонгуулийн дараа Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй хамтарсан Засгийн газар дэд сайдуудаа томилж магадгүй байна" гэх мэдээллийг өглөө.