Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Ж.Гаспари Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа ГХЯ-нд өргөн барьжээ

Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Ж.Гаспари Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа ГХЯ-нд өргөн барьжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ромын пап, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Францис 2023 оны есдүгээр сар /2023.09/-д манай улсад төрийн айлчлал хийсэн. 

Тэгвэл Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Жованни Гаспари Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа өргөн барьсан байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Гэгээн Ширээт Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Жованни Гаспари-тай уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авчээ. Уулзалтын үеэр хоёр талын түүхэн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Ватиканы номын сан, архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой баримт материалыг нээн илрүүлэх, судалгааны эргэлтэд оруулах талаар ярилцжээ.