Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ.
Хэдий цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглосон ч хуулийн дагуу гурав хоног амрах юм байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3 дахь заалтад
Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг.
Үүний дагуу иргэд хоёрдугаар сарын 24, 25, 26-нд амраад шинийн дөрвөн буюу хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт ажилдаа орох бөгөөд хэрэв амралтын өдрийг шилжүүлэх болбол УИХ-аар хуульд өөрчлөлт оруулж байж шийдэгдэх юм.