ВИДЕО: Рэппер Б.Гантулгын эмэгтэй хүн зодсон байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ

2024-09-06 11:08

"Рэппер Б.Гантулгын эмэгтэй хүн зодсон байж болзошгүй" бичлэгийн талаар цагдаагийн байгууллага тодруулж эхэлжээ

Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx рэппер Б.Гантулга эмэгтэй хүнийг зодож, хэл амаар доромжилсон байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд гараад буй. Тэгвэл энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага тодруулж байгаа ажээ. Учир нь энэхүү бичлэгт гарсан үйл явдлыг тодруулж байгаа бөгөөд хараахан холбогдох хуулийн дагуу шалгаж эхлээгүй байгаа ажээ. 

2024-09-06 09:39

ВИДЕО: Рэппер Б.Гантулгын эмэгтэй хүн зодсон байж болзошгүй бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ

Монгол Улсын ерөнxий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "залуучуудын асуудал xариуцсан" зөвлөxөөр  Секс цагаан богд буюу рэппер Б.Гантулга ажиллаxаар болсон. Учир нь тэрээр УИХ-ын 2024 оны сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн нь тус албан тушаалд томилогдоход нөлөөлсөн гэж зарим иргэд үзэж буй. 

Тэгвэл олон нийтийн сүлжээнд, "Сексцагаанбогдын охин зодож буй бичлэг гээд цаана чинь бөөн юм болж байна" гэсэн тайлбартай дүрс бичлэг нийтлэгдээд байна. Тус бичлэгт рэппер Б.Гантулга байж болзошгүй нэгэн эрэгтэй газарт суусан эмэгтэй хүн рүү дайрч "хачин ...  гэртээ харь за юу. хүнээс илүү юм шиг битгий тэг за юу" зэргээр хараалын үг байгаа нь гарах аж. Харин тус бичлэгийг хийж буй иргэн "эмэгтэй хүн зодож байна. Сексцагаанбогд байна" гэж ярих ажээ. Тус бичлэгийн талаар хууль сахиулах байгууллага болоод рэппер Б.Гантулга ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байна.