ШУУД: Нийслэлийн 324-р цэцэрлэг мэргэжлийн тогоочгүйн улмаас сурагчдынхаа хоолыг багш нар нь хийдэг байжээ

ШУУД: Нийслэлийн 324-р цэцэрлэг мэргэжлийн тогоочгүйн улмаас сурагчдынхаа хоолыг багш нар нь хийдэг байжээ

“Нийслэлийн 324 дүгээр цэцэрлэг тогоочгүйн улмаас багш нар нь хоол хийж байна. Улмаар цэцэрлэгийн хоол хүнс амт чанарын шаардлага хангахгүй байгаа тул хүүхдүүд маань гэртээ маш их өлсөж ирж байна” гэх эцэг эхчүүдийн гомдол бидэнд ирсэн юм. Иймд бид Нийслэлийн 324 дүгээр цэцэрлэг дээр очиж, багш ажилтнууд болон эцэг эхчүүдээс зарим зүйлсийг тодрууллаа.

LIVE: 

Эцэг эхчүүдийн төлөөлөл, “Энэ цэцэрлэгт огт завсар шинэчлэлт хийдэггүй. Мөн тогоочгүйн улмаас хүүхдүүдэд маань хоол хүнс өгөхгүй байна. Үүнээс нь болж манай хүүхдүүд гэртээ маш их өлссөн ирж, улмаар цэцэрлэгтэй явахгүй гэж уйлдаг боллоо” гэсэн юм.

Харин тус цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс, “Манай цэцэрлэг улсын төсвийн хөрөнгө оруулалттай. Саяхан иж бүрэн засвар хийсэн. Цэцэрлэг маань тогоочтой байсан ч наймдугаар сарын 30-ны өдөр ажлаасаа гарчихсан. Улмаар багш нар хүүхдүүдэд хоол хийж өгдөг байсан. Харин өнөөдрөөс эхлэн цэцэрлэгт ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн тогооч ажилд авлаа. Цаашид ч хүмүүс ажилд авч, чадах чинээгээрээ хүчээ нэмэгдүүлэхийг зорьж байна” гэсэн юм.




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө