ВИДЕО: Хүн рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан морины асуудлаар эзэн В-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

ВИДЕО: Хүн рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан морины асуудлаар эзэн В-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ

Дорнод аймгийн Халхгол сумд хул зүсмийн морь иргэн рүү дайрч, биед нь гэмтэл учруулсан тухай бичлэг бүхий мэдээлэл цацагдаж, олны анхаарлыг татаад байсан билээ. 

Улмаар тус асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм. Тэгвэл иргэн В-н хул зүсмийн морь бусдын биед гэмтэл учруулсан гэх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаад морины эзэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Харин тухайн хул зүсмийн морийг хүн рүү дайруулахгүй байхад анхаарахыг морины эзэнд сануулсан байна.