Ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Пүрэвдорж, Д.Ганмаа нар хамгийн олон тасалжээ

Ээлжит бус чуулганыг УИХ-ын гишүүн Х.Баттулга, Б.Пүрэвдорж, Д.Ганмаа нар хамгийн олон тасалжээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-30-ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаан дахь гишүүдийн ирцийн мэдээллийг УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс мэдээлжээ. 

Тус мэдээллээс харвал, ээлжит бус чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаанд нийт долоон удаа хуралдсан байна. Долоон удаагийн нэгдсэн хуралдаанд хамгийн олон буюу таван удаа оролцоогүй таван гишүүн байна. 

Тухайлбал,

  • УИХ-ын гишүүн Д.Батлут - орон нутагт ажилласан 1, тасалсан 4 хоног
  • УИХ-ын гишүүн Х.Баттулга - гадаадад явсан 3, тасалсан 1, хоцорсон 1 хоног, хуралд хоёр удаа суусан
  • Ж.Ганбаатар - гадаад явсан 3, тасалсан 2 хоног, хуралд хоёр удаа л суусан
  • УИХ-ын гишүүн Д.Ганмаа - гадаад явсан 5 хоног, хуралд огт суугаагүй, 
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж - орон нутагт ажилласан 5 хоног гэж бүртгүүлжээ. 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫНЭГДСЭН ХУРАЛДААНЫ ИРЦИЙН МЭДЭЭ /ӨДРӨӨР//2024.08.15-2024.08.30/

 

 

Эх сурвалж: Хуралдаан зохион байгуулах хэлтэс