Шведийн Хант улсын хаан Монгол Улсад айлчилна гэх албан бус мэдээлэл нийтлэгджээ

Шведийн Хант улсын хаан Монгол Улсад айлчилна гэх албан бус мэдээлэл нийтлэгджээ

Манай улсад сүүлийн үед барууны орнуудын удирдлагууд болон урд, хойд хөршийн төлөөллийн өндөр дээд хэмжээний айлчлал тасралтгүй үргэлжилж байгаа гэхэд болно. Тухайлбал энэ долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлал хийсэн бол түүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен мөн Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нар айлчилсан. 

Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд Шведийн Хант Улсын хаан 16 дугаар Карл Гюстав энэ сарын 15 /2024.09.15/-ны өдөр манай улсад айлчлал хийх гэж буй талаар мэдээлж эхлээд байна. Иймд түүний айлчлалтай холбогдуулж жил бүрийн есдүгээр сард болдог "Номын баяр"-ын арга хэмжээг урагшлуулж энэ сарын 12-14 нд хийхээр болсон гэх мэдээлэл байна. Харин энэхүү айлчлалын талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.