ШУУРХАЙ: Т.Батцогт АН-ын дарга Л.Гантөмөртэй ойлголцож, түүний дэмжлэгийг сонгуульд авахаар хуралдаж байна гэлээ

ШУУРХАЙ: Т.Батцогт АН-ын дарга Л.Гантөмөртэй ойлголцож, түүний дэмжлэгийг сонгуульд авахаар хуралдаж байна гэлээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал /НИТХ/-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж хүмүүсийн ихэнх нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамаарал бүхий хүмүүс байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт нь Х.Баттулгын хүн бөгөөд түүний үгнээс зөрдөггүй нэгэн гэдэг. 

Иймд НИТХ-ын сонгуульд АН-аас Х.Баттулга дүү Х.Баттуулын хүү Оргилбат, мөн Х.Баттулгын эзэмшдэг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нарын 30 орчим хүн нэр дэвшсэн байгаа юм.  Товчхондоо,  АН-ын дарга Л.Гантөмөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулаагүй гэсэн үг. Тэгвэл яг одоо АН-ын дарга Л.Гантөмөр нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт нар НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид дээр ойлголцох, улмаар Л.Гантөмөрийн дэмжлэгийг Т.Батцогот авахаар яг одоо /2024.09.04/ хуралдаж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.