Санал асуулгад оролцсон иргэдийн 59 хувь нь дугаарын хязгаарлалтаар зорчуулахыг дэмжихгүй гэжээ

Санал асуулгад оролцсон иргэдийн 59 хувь нь дугаарын хязгаарлалтаар зорчуулахыг дэмжихгүй гэжээ

"20 минутын хот Үндэсний хороо"-ны анхдугаар хуралдаан өнгөрсөн даваа гарагт /2024.09.02/ болж, тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулах эсэхээр санал асуулга явуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт өгсөн. Өнөөдөр санал асуулгын хоёрдахь өдөр бөгөөд санал асуулгад 2844 иргэн оролцжээ. Үүнээс 1162 буюу 41 хувь нь дэмжсэн санал өгсөн бол 1682 буюу 59 хувь нь дэмжихгүй гэжээ. 

Тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалттайгаар зорчуулах эсэх иргэдийн саналыг  www.ulaanbaatar.mn сайтаар авч байна.

Ж.ЦЭЦЭГСҮРЭН