Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад энэ сарын 02-03 /2024.09.02-03/ -ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ гэж албан эх сурвалжууд мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2024.09.02/ орой 22:00 цагийн орчимд В.Путины онгоц "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан байна. Энэ тухай мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас facebook хуудас шууд дамжуулсан байна.
ШУУД:
Түүний манай улсад хийж буй айлчлалтай холбогдуулж маргааш /2024.09.03/ Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний тодорхой хугацаанд хязгаарлана гэдгийг албаны эх сурвалжууд мэдэгдээд байгаа юм.