ШУУРХАЙ: Хан-Уул дүүргийн ИТХ-д АН-аас сэтгүүлч С.Будрагчаа, БЗД-ийн хуралд АН-аас лайвчин О.Отгонтөгс нарыг нэр дэвшүүлэхээр ярьж байна

ШУУРХАЙ: Хан-Уул дүүргийн ИТХ-д АН-аас сэтгүүлч С.Будрагчаа, БЗД-ийн хуралд АН-аас лайвчин О.Отгонтөгс нарыг нэр дэвшүүлэхээр ярьж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ын хооронд үргэлжилнэ. 

Товчхондоо,  аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д энэ дэвшигчдийг өнөөдөр /2024.09.02/ эцсийн байдлаар тодруулж дуусах ёстой тул нийслэлийн МАН, АН-ын хороод яг одоо хуралдаж байна. Тэгвэл нийслэлийн АН-ын хорооноос Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгуульд лайвчин О.Отгонтөгс, Хан-Уул дүүргийн ИТХ-д сэтгүүлч С.Будрагчаа нарыг дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж.