Х.Нямбаатар: Энэ долоо хоногтоо Ulaanbaatar.mn сайтаар асуулга явуулж, үр дүнд үндэслэн дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлнэ /ВИДЕО/

Х.Нямбаатар: Энэ долоо хоногтоо Ulaanbaatar.mn сайтаар асуулга явуулж, үр дүнд үндэслэн дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлнэ /ВИДЕО/

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд бөгөөд "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Хотын дарга Х.Нямбаатар нар танилцуулав. Үндэсний хорооны хуралдаанаар нийт гурван асуудал хэлэлцэж, зарим үүрэг даалгавар, чиглэлийг Нийслэлийн Засаг даргад өгчээ.

Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар: Нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа төр, хувийн хэвшлийн тээвэрт явж байгаа автобусыг жолоочтой аутсорсинг байдлаар УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т өгч байгаа. 10 автобус өгөхөөс үүдэнд 9-ийг нь авч ирсэн байгаа. Одоо автобусны маршрутыг тогтооно. Саарал ордонд байдаг бүх хүнийг ажилдаа автобусаар яваач. Цалин дээр нэмэгддэг унааны мөнгийг Нийслэлийн нийтийн тээвэр татаж аваад явсан автобуснуудад өгье гэж ярьж байгаа. Нийслэлд энэ жил 77 тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Бондын 270 тэрбум төгрөгөөр тендер зарлаж, гэрээгээ дарааллан хийж байна. Нийт зам засварын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоногт хийж дуусгана. Ирэх жил нийслэлийн гэр хорооллын явган хүний замыг шинэчилнэ. "Авлига" хороололтой холбоотой өндөр барилгын зөвшөөрлийг салбар яамнаас өгдөг. Одоогийн байдлаар өдөрт 1,200 автобус үйлчилгээнд гардаг.

Цаашид өдөрт 2,000 автобус гаргаж болно. Одоо шинэ, урт оврын, багтаамж ихтэй 31 автобус энэ сарын 25-н орчимд нийлүүлэгдэнэ. М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар нь явуулна. 2014 онд Бат-Үүл даргын үед 10 урт автобус авсан нь ашиглалтын хугацаа нь дуусаж байгаа. Зам засаад түгжрэл арилдаг бол энэ жил бүх замыг засаад дуусаж байна. Улаанбаатар хотод тойрог хурдны зам, метро, метрополитан хотуудад байдаг бүтээн байгуулалт хийгдээгүйгээс 85,000 автомашин зорчих зам дээр 700,000 машин зорчиж, 600,000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн хотод хоёр сая хүн амьдарч байна. Зам таг түгжирчихсэн юм чинь автобусны буудал дээр хүмүүс хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ, амьдралтай юм ярь л даа. Брюдерын ямар ч төсөв нийслэл дээр тавигдаагүй.

Брюдер нийлүүлдэг компаниуд Улаанбаатарт нэг ч брьюдер нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь тэд чадамжгүй гэж хэлсэн. Арга ядаад импортын чулуун брюдерыг оруулж ирээд тавьж байна. Би ямар ч хайрга дайрганы зөвшөөрөл олгоогүй. Экологийн цагдаагийн албанд энэ чиглэлээр даалгавар өгч, шалгуулъя. Барилга, хот байгуулалт, Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар замын бродюрын өндөр 15 см байх ёстой. Одоо 10 см өндөртэй байна. Тахилтад хураасан байгаа дахин ашиглаж болох бродюруудыг ирэх жил Гачуурт, Баянхошууны хойд тойруу зам, зуслангийн замд ашиглах зөвшөөрлийг салбарын сайдаас хүссэн. Шар хадны эцсээс Цайз 16-ийн чиглэлийн замыг барих компани өнөөдөр тодорч ажил нь эхлэх гэж байна. Энэ жил дугаарын хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэхдээ иргэдийн саналыг сонсож, шийдвэр гаргана. Тодруулбал, энэ долоо хоногтоо Ulaanbaatar.mn сайтаар асуулга явуулж, гарсан дүнг үндэслээд дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлнэ" гэлээ. 

ВИДЕО: 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө