Насанд хүрээгүй охиныг хуурч мэхлэн, биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй охиныг хуурч мэхлэн, биеийг нь үнэлүүлж байжээ

Насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлын ашиглаж, биеийн нь үнэлүүлж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж эхэлжээ. 

Тодруулбал, нэр бүхий иргэд нь насанд хүрээгүй С-ийг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд цахим орчинд зар байршуулан биеийг нь үнэлүүлэх хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байна.

Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ оны наймдугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.