ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилсон гэдэг нь ташаа мэдээлэл

ТОДРУУЛГА: УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилсон гэдэг нь ташаа мэдээлэл

УИХ-ын гишүүн асан П.Анужин, Б.Жаргалмаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилох тухай мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дээрх хүмүүсийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилно гэх мэдээлэл нь ташаа. Ерөнхийлөгчийн институтийн түвшинд тус томилгооны тухай яриа, хэлцэл хийгдээгүй" гэлээ. УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа нар нь 2020-2024 оны хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан юм. Ташрамд дурдахад, П.Анужин нь дипломатч, эрхзүйч мэргэжилтэй бол Б.Жаргалмаа нь сэтгүүлчээр ажиллаж ирсэн туршлагатай.