Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээс гадна зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, ХЗДХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгоог ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар томилжээ.
Тэрбээр, 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй нэгэн юм.
Харин Б.Солонгоо нь 2011-2017 онд “Хоган Ловеллс ” олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос одоог хүртэл “Авинекс партнерс ” өмгөөллийн компанид гүйцэтгэх захирлаар 2020-2021 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2021-2024 онд ХЗДХ-ийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан юм.