УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 15-наас эхлэн 12 өдрийн турш үргэлжилж өнөөдөр хаалаа. Энэ хугацаанд  долоон удаа нэгдсэн чуулган хуралдаж, 39 асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргажээ.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны Төсвийн тухай хуульд тодотгол орууллаа.  Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан юм.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн өөрчлөлт хамтарсан Засгийн газарт орсон улс төрийн намуудын гэрээнд суурилсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт чиглэсэн томоохон төслүүдийг цогцоор нь шийдэх эхлэлийг тавьж байна. Өөрөөр хэлбэл, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан нь ээлжит бус чуулганаар батлагдсанаар хэрэгжүүлэх шатандаа орж байна. 

ҮЗЭХ: