Эдийн засагч Б.Лакшмийг Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилжээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Лакшмид наймдугаар сарын 30-ны өдөр ГХЯ-нд экзекватурыг гардуулан өгсөн байна. Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших шинээр томилогдсон Өргөмжит консул Б.Лакшмид ажлын амжилт хүсээд Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг хүсэв.