В.Путины Монголд хийх айлчлалыг Кремль албан ёсоор зарласан бол зарим орны хэвлэлд "Гаагийн шүүхэд элссэн Монгол Улс түүнийг баривчлах үүрэгтэй" гэжээ

В.Путины Монголд хийх айлчлалыг Кремль албан ёсоор зарласан бол зарим орны хэвлэлд "Гаагийн шүүхэд элссэн Монгол Улс түүнийг баривчлах үүрэгтэй" гэжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг есдүгээр сарын 03-нд /2024.09.03/ Монголд айлчлах талаар манай сайт өмнө нь мэдээлсэн. Мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл түүний энэхүү айлчлалын мэдээллийг Кремлийн хэвлэлийн албанаас өчигдөр /2024.08.30/  баталгаажуулжээ. Өнгөрсөн сарын 3-4-ний өдөр /2024.07/ Казахстан улсын Астана хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Монголд айлчлахыг урьсан байдаг. Үүнээс өмнө 2023 оны аравдугаар сард Бээжин хотноо болсон “Бүс ба зам” олон улсын форумын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн түүнийг эх орондоо хүрэлцэн ирэхийг урьж байжээ.

В.Путин нь есдүгээр сарын 02-ний шөнө Монголд ирэх бөгөөд Халхын голд Зөвлөлт, Монголын цэргийн хамтарсан ялалтын 85 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоно. Нөгөөтэйгүүр, Гаагийн шүүхэд элссэн манай улс түүнийг баривчлах үүрэгтэй гэдгийг зарим улсын хэвлэлд сануулжээ.