Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен энэ сарын 1 /2024.08.01/-нд Монголд албан ёсны айлчлал хийсэн. Тус айлчлалын үеэр Энтони Ж.Блинкенд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ морь бэлэглэсэн.
Энэ талаар Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны твиттер хуудаст, "Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Монголд айлчлах үеэрээ Ерөнхий сайд Оюун-Эрдэнээс морь бэлгэнд авчээ! Морины нэрийг нь та таах гээд үзээрэй" гэсэн юм. Тэгвэл өнөөдөр /2024.08.28/ АНУ-ын Элчин сайд Ричард Буанган твиттер хуудастаа "Согоо чих нь солбин солбин сортолзоод Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зээ…" хэмээн жиргэжээ. Учир ньЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкенд бэлэглэсэн морины нэрийг энэ удаа элчин сайд Ричард Буанган хэлсэнгүй.
“Согоо чих нь солбин солбин сортолзоод
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) August 29, 2024
Хулангийн шинжтэй хурдан гавшгай морь мину зээ…”
#TBT pic.twitter.com/OjlAW7Z2Gk