УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш хаана

УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш хаана

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 30-ыг хүртэл хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргасан. Энэ дагуу маргааш /2024.08.30/ ээлжит бус чуулганыг хаах нь.

Энэ удаагийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэн батлав. Маргаашийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, "Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө