2024 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл, Эрдэнэт, Булганы тойрогт нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга нь өнгөрсөн долдугаар сард тангарагаа өргөснөөс хойш Төрийн ордонд үзэгдсэнгүй.
Энэ өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хэд, хэдэн чухал асуудлыг хэлэлцэж буй ч Хөвсгөл, Эрдэнэт, Булганы иргэдийг төлөөлж буй тэрээр нэг ч удаа чуулганы хуралдаа сууж, байр сууриа илэрхийлсэнгүй. Монгол Улсын Их Хурлын Тухай хуулийн 8.1.4-т "УИХ-ын гишүүн нь нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны хуралдаанд таслах эрхтэй оролцох бүрэн эрхтэй" гэж заажээ.
Хэдийн таслах эрхтэй ч 2024 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хууль, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэгт түүний сонгогчдын санал энд хаягдаж байгаа юм.