Энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр болов

Энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхээр болов

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар /2024.08.28/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар хэлэлцэв. 

2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө энэ долоо хоногт Засгийн газар дахин ээлжит бусаар хуралдаж хэлэлцэхээр болжээ. Энэ өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байгаа бөгөөд хуралдаан дууссаны дараа олон нийтэд 2025 оны төсвийн төслийг танилцуулах аж.