УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Тэгвэл ихээхэн маргаан дагуулж буй Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаах саналыг Ч.Лодойсамбуу, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар гаргасан байдаг.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Төсөв дагасан гол дөрвөн хуулийн гурван хуулийг (Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл) Засгийн газарт буцаахаар болжээ. Харин өнгөрсөн 7 хоногт Засгийн газарт буцаахаар дэмжигдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар дахин санал хурааж, Засгийн газарт буцаахааргүй болсон" гэлээ.