М.Нарантуяа-Нара онлайн худалдаа хийж Үндсэн хуулийг зөрчсөн бол УИХ-ын гишүүдээс Төрийн нарийн бичгийг томилбол мөн хууль зөрчих ажээ

М.Нарантуяа-Нара онлайн худалдаа хийж Үндсэн хуулийг зөрчсөн бол УИХ-ын гишүүдээс Төрийн нарийн бичгийг томилбол мөн хууль зөрчих ажээ

Эдийн засаг хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Батлан хамгаалахын яам зэрэг 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилох асуудал яригдаж байгаа талаар зарим хэвлэл өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл хамтарсан Засгийн газарт ороод буй МАН, АН, ХҮН намын энэхүү хэлэлцээ зогссон байна. Учир нь Үндсэн хууль болоод Төрийн албаны тухай хуулийг зөрчих аж. Тодруулбал, Үндсэн хуулийн 29.1-д "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан байдаг. Иймд төрийн нарийн бичгийн дарга нарыг УИХ-ын гишүүдээс томилбол Үндсэн хуульд өөрчлөлт орно гэсэн үг. Энэ нь 126 гишүүнтэй болсон парламентад ямар ч боломжгүй зүйл юм. 

Нөгөөтэй УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара онлайн худалдаа хийсэн нь олон хүмүүсийн шүүмжлэлтэй тулгарч, түүнийг хууль зөрчиж байгаа тул эргүүлэн татахыг зарим иргэд шаардаж эхэлсэн. Иймд одоо мөрдөгдөж буй Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг давхар хаших ямар ч боломжгүй ажээ.