Архангай аймгийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилжээ

Архангай аймгийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилжээ

Архангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилжээ. Тус аймгийн Ардчилсан намын даргаар М.Батжаргал ажиллаж байсан бөгөөд сүүлийн найман жил Ардчилсан нам Архангайд ялалт байгуулаагүй.

Тийм учраас түүнийг улс төрийн албан тушаалаас нь чөлөөлсөн нь энэ аж. Харин 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам хангайн бүсэд амжилттай оролцож ялалт байгуулсан учраас ийнхүү даргаар нь УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилж буй аж.

Түүний ажил мэргэжлийн туршлага:

  • 2002 он Ардчилсан намын гишүүн
  • 2003-2007 он МУИС- ОУЭЗХСургууль Эдийн засагч (Бакалавр)
  • 2008-2011 он МУИС-ХЗСургууль Эрх зүйч (Бакалавр)
  • 2009 он "Хөх Чоно "группийн гүйцэтгэх захирал
  • 2011-2013 он Сингапур улс Раффлес Институт- Санхүүгийн удирдлага (Бакалавр)
  • 2012 он Ардчилсан Залуучуудын Холбооны Бодлого зөвлөлийн дарга
  • 2013-2015 он Удирдлагын академи- Төрийн удирдлага (магистр)
  • 2016 он Монголын байт харваачдын холбооны Ерөнхийлөгч
  • 2016-2017 он АНУ Лоёола Мэримаунт Их сургууль EMBA
  • 2017 он JCI leader Mongolia Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
  • 2018 он Монголын Байт Харвааны Холбооны Дэд Ерөнхийлөгч ,Mars V сангийн захирал
  • 2024 он "Хөх Чоно" группийн захирлаар ажиллаж байсан.