МАН БҮЛЭГ: "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг ЗГ-т буцаах шийдвэрийг гаргав

МАН БҮЛЭГ: "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг ЗГ-т буцаах шийдвэрийг гаргав

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2024.08.26/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцжээ.

Ингээд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна. 


Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Улсын хөгжил дэвшлийг бодитойгоор урагшлуулж эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийг хурдасгах 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх” шаардлагатай гэдэгт санал нэгдэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө