Өнгөрсөн бямба гараг /2024.08.24/-т АН-ын 1980 оны залуусын нэгдэл болох "Морьтон" клуб хуралдаж тус клубээ "улс төрийн фракц" болгох эцсийн шийдвэрийг гаргасан байна. Учир нь АН-ын зарим гишүүд "Олуулаа", "Од", "Нэг ардчилал" зэрэг фракцад хуваагдаж улс төрийн үйл хэрэг явуулдаг.
Тэгвэл АН-ын 1980 оны залуусын нэгдэл болох "Морьтон" клубээс Ц.Баатархүү, Ө.Шижир, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Хосбаяр, Г.Очирбат, Б.Жаргалан, П.Мөнхтулга нарын найман гишүүн УИХ-д сонгогдоод байгаа юм. Иймд парламентад найман гишүүнтэй тус клуб АН-д албан ёсоор "Морьтон" гэх фракц болж байгаа аж. Сонирхуулахад, АН-ын Морьтон фракцын гишүүн Ц.Баатархүү Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, О.Алтангэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байгаа юм.