ШУУРХАЙ: МАН-ын бүлэг дахин нэг өдрийн завсарлага авч, УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдахаар боллоо

ШУУРХАЙ: МАН-ын бүлэг дахин нэг өдрийн завсарлага авч, УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хуралдахаар боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2024 оны улсын төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэх байсан юм. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дахин нэг өдрийн завсарлага хүслээ. Учир нь МАН-ын бүлэг өнгөрсөн баасан гараг /2024.08.23/-т нэг өдрийн завсарлага авч, завсарлагын хугацаа өнөөдөр дуусаж байсан юм.

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй асуудлаар МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа тул завсарлагыг дахин нэг өдөр сунгалаа. Ингэснээр 2024 оны улсын төсвийн тодотгол болон Төр, орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийг УИХ маргааш /2024.08.27/ 11.00 цагт хэлэлцэх боллоо.