УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны товыг сунгаж энэ сарын 30-ны өдрийг хүртэл хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гаргасан. Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Түүнээс гадна байнгын хороод, ажлын хэсгийг хуралдуулахаар тогтжээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн төсөлд оруулж буй өөрчлөлтийг хэлэлцэх юм.