Энэ өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн тодотгол, хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэж байна. 2024 оны төсвийн төсөлд өөрчлөлт оруулахдаа ноцтой алдаа гаргаж төсвийн төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийг гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна. Өмнөх парламентын үед төсвийн сахилга бат, хяналт хариуцлага, ил тод байдлыг дээшлүүлэх реформыг хоёр жилийн хугацаанд олон эрдэмтэн судлаачидтай хамтарч хийсэн. Гэтэл энэ хууль дөнгөж хэрэгжиж эхлэх гэж байхад илүү муугаар өөрчлөх гэж байна. Бидний эхлүүлсэн төсвийн шинэчлэлтийг хуулийн хулгайгаар нураах гэж байгаа үйлдэл боллоо. Хуулийн хулгайн хор уршиг нь төсвийн хулгай, эргээд эдийн засагт хүндрэл учруулна гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдэгдсээр байгаа юм.
Түүний баасан гарагт хийсэн мэдээллийг ЭНД дарж уншина уу. Тэгвэл тэрбээр баасан гарагийн үдээс хойшхи чуулганы хуралдааны үеэр эсэргүүцлээ үргэлжлүүлж, чуулганы танхимд босч ирэн хуулийн төслөө буцааж авахыг Сангийн сайд Б.Жавхланд сануулжээ.
Түүний хувьд " Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өөрчлөлт яг ямар сөрөг үр дагавар авчрах талаар та бүхэнд мэдээлэл өгөхөд огт байдаггүй, олон улсад бараг хэрэглэгддэггүй, байдаггүй ТӨСВИЙН СУУРЬ ЗАРЛАГА гэх шинэ ойлголтыг гаргаж ирлээ. Өнөөдрийг хүртэл Монгол Улс нэгдсэн нэг төсөвтэй, үүндээ гадаад зээл, бонд, үнэт цаас, өр зээлийн хүүгийнх нь зардлыг тусгасадаг байсан бол үүнээс цааш хоёр юм шиг төсөвтэй болох нь. Төсвийн суурь зарлага гэдэг нэр томьёогоор зарлагаас үнэт цаас, гадаад бонд, хүүгийн зардлыг хасах гэж байна. Хоёрдугаарт, Батлагдсан нийт төсвийн суурь зарлага 30.4 их наяд байна. Засгийн газрын өргөн барьсар төслөөро төсвийн зардал жил бүр их дүнгээр өсөхөөр байна. Тодруулбал 2024 онд 3.1 их наяд төгрөгөөр, 2025 онд 3.6 их наяд, 2026 онд 4.9 их наяд төгрөгөөр зардал нэмэгдэхээр байна. Цаашид 11.6 их наядаар нэмэгдэхээр байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу гадаад өр, үнэт цаас, хүүгийн зардал гэхчлэн бүгдийг нэг дор хянадаг бол өөрчлөлтөөр үүнийг байхгүй болгох гэж байна. Цаашлаад өнгөлөн далдлалтаар өөрсдийгөө хуурсан, гадаад өр зээлийг хязгаарлалтгүй нэмэх, хяналтгүй болгохоор байгаад нухацтай хандах ёстой. Хуулийн өөрчлөлтүүдийн хүрээнд төсөв хэт тэлнэ, өрийн дарамт үүснэ. Ингэхээр төлбөрийн тэнцэл дээр хүндрэл үүсэж, залгуулаад төгрөгийн ханш суларч инфляц өсөх магадлалтай" гэж байгаа юм.