ВИДЕО: "Эг, Шүрэнгийн цахилгаан станцыг Орос дэмжихгүй" гэж хачин мэдэгдэл хийсэн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Оросын ШУА-ийн гишүүнээр ажиллаж байжээ

ВИДЕО: "Эг, Шүрэнгийн цахилгаан станцыг Орос дэмжихгүй" гэж хачин мэдэгдэл хийсэн УИХ-ын гишүүн Д.Рэгдэл Оросын ШУА-ийн гишүүнээр ажиллаж байжээ

Манай улс цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд ОХУ-аас хараат явж буй. Харин эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд Эгийн гол, Эрдэнэбүрэн зэрэг усан цахилгаан станцын төслүүдийг хөдөлгөх гэсэн ч удаашраад буй. 

Энэ долоо хоногт болсон УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр МАН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон Д.Рэгдэл, "Шүрэнгийн болон Эгийн голын цахилгааны станцыг зэрэг явуулъя гэвэл Орос хэзээ ч дэмжихгүй" гэж мэдэгдсэн нь олон хүний шүүмжлэлд өртөж байна. Учир нь манай улсын төрийн бодлого аль нэг улсаас хараат гарах ёсгүй юм. Иймд зарим иргэд МАН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон Д.Рэгдэлийг "орос нохой" гэж шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл Д.Рэгдэл нь Оросын Шинжлэх ухааны академийн гадаад гишүүнээр 2022 оны зургаадугаар сард сонгогдсон нэгэн аж. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчөөр 2016 онд сонгогдож байжээ.