Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди Монгол Улсад 2024 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь оманы талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар ярилцахаас гадна хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайди айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.