УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.08.23/ хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр " Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах эхлэл тавигдана. Төсөл хэрэгжиж үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 2500 тонн уран олборлож экспортлоно. Улс, орон нутгийн төсөвт 1 тэрбум долларын татвар төлж, 1000 гаруй ажлын байр бий болно. Улс, орон нутгийн хэмжээнд томоохон хэмжээний бизнесийн боломж нэмэгдэнэ. Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулах суурийг бүрдүүлнэ гэж өөрчилмөөр байна" гэлээ.
Түүний саналыг хүлээн авч Монгол Улсад атомын цахилгаан станц байгуулахаар томъёолов.