Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Ц.Жадамбааг томилжээ

Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны сайдын орон тооны зөвлөхөөр Ц.Жадамбааг томилжээ

Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ баталж, Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны сайд Ц.Баатархүүгийн орон тооны зөвлөхөөрөө Ц.Жадамбааг томилжээ.

Ц.Жадамбаа нь мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга агентлагийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр Хэнтий аймаг, Бор-Өндөр сум ЕБС, “Их Засаг” ОУИС-ийг хуульч, хууль зүйн ухааны магистр, Сөүлийн "Үндэсний Их Сургууль”-ийн технологийн менежмент, Мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженерийн ангийг төгссөн. Хууль зүйн ухааны магистр, Master of Science in Engineering мэргэшилтэй нэгэн юм.

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2004 – 2006 онуудад Улс төрийн боловсролын Академийн багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 2006 – 2007 Глобал Удирдагч сангийн үүсгэн байгуулагч, захирал
  • 2007 – 2008 онуудад Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал
  • 2008 – 2012 онуудад Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга
  • 2012 – 2016 онуудад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга агентлагийн дарга

Хавсран ажилласан төрийн бус байгууллага

  • 2004 – 2006 онуудад Улаанбаатар Ротари клубын гишүүн
  • 2006 – 2008 онуудад Туул Ротари клубын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн
  • 2006 – 2008 онуудад Монголын Их дээд сургуулиудын холбооны гүйцэтгэх захирал
  • 2012 – 2015 онуудад Тайжийн хурд морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2012 оноос Монголын Морин Спорт уяачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
  • 2015 – 2016 онуудад Хутагтын хурд Морин спорт уяачдын холбооны тэргүүн
  • 2023 оноос Монголын Паралимпын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
  • Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч
  • Ардчилсан намын Үндэсний бодлогын комиссын гишүүн
  • Монголын олон улсын арбитрч
  • 2018 оноос Shinsegae Med Co., Ltd компанийн гүйцэтгэх захирал
  • 2018 оноос Shinsegae Med Co .,Ltd компанийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын гүйцэтгэх захирал
  • 2022 оноос Shinsegae Food Co., Ltd-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос Shinsegae International группын ТУЗ-ийн гишүүн
  • 2023 оноос Ардчилсан намын Дэд дарга
  • 2023 оноос Улс Төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.