УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өчигдрийн /2024.08.20/ хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой гомдлыг хэлэлцжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь 2024 оны наймдугаар 18-ны өдөр олон нийтийн сүлжээнд өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан байдаг. Харин энэ нь гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэмжээг зөрчсөн үйлдэл хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртсөн юм.
Улмаар УИХ-ын Тамгын газраас М.Нарантуяа-Нарад ёс зүйн хариуцлага тооцуулах хүсэлтийг тус байнгын хороонд гаргаад байсан бөгөөд уг гомдлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар М.Нарантуяа-Нарад сануулах арга хэмжээ авахаар болсон байна.