Иргэн Э нь өчигдөр /2024.08.20/ өөрийн цахим хуудаст "Жолооны курст сурах дүү нар холбогдоорой. Сайхан болгомж олгоё. Туваан сан-774402.." гэсэн зарыг түгээсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны Туваан сан нь Багшийн дээдэд байрлах Ноён-Алтай авто сургуультай хамтран 18 нас хүрсэн 650 хүүхдийг жолооны сургалтад хөнгөлөлттэй үнээр хамруулахаар болсон аж.
Энэ талаар тус жолооны сургалтын төвөөс тодруулахад "Манай жолооны сургалтын төлбөр 650.000 төгрөг. Үүний 150.000 төгрөгийг Туваан сангаас төлж, санхүүжилт гаргана. Сурах хүүхэд өөрөөсөө 500 000 төгрөг төлж сурна" гэлээ.