Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар нар хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Хоёр улсын Ерөнхийлөгч хамтарсан тунхаглалд гарын үсэг зурж, үргэлжлүүлэн аялал жуулчлал, агаарын харилцаа, ойн салбар, худалдаа аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурав.
Гарын үсэг зурсаны дараа хоёр улсын Ерөнхийлөгч үг хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх " Эрхэм Ерөнхийлөгч таны манай улсад хийж буй энэхүү айлчлал нь Словени Улсаас Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түүхийн нэгэн шинэ хуудсыг та бид хамтдаа өнөөдөр нээж байна. Монгол Улс Словени улсыг гурав дахь хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг гэж бид үздэг. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг ардчиллын үнэт зүйлд тулгуурлан хөгжиж байна. Энэхүү айлчлалын үеэр бид улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжтэй харилцааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцлоо" гэлээ.
ВИДЕО: