УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн ёс зүйн асуудлаар УИХ-ын Ёс зүй, Дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт ханджээ.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухайд тэрбээр "УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь 2024 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээ /фэйсбүүк/ дэх өөрийн хаягаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилжээ. Энэ асуудал нь иргэд, олон нийтээс ч УИХ-ын гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын гишүүний тангараг өргөж бүрэн эрх нь хэрэгжсэнээс хойш удаа дараа олон нийтийн сүлжээ дэх хаягаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилсан тул УИХ-ын тамгын газраас "УИХ-ын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1 дэхь заалтад заасан" гишүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх" хүрээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түүний албан өрөөнд биечлэн уулзаж, гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгч байсан болно. Мөн УИХ-ын даргын 2013 оны 10 дугаар захирамжаар баталсан "УИХ-ын гишүүн гадаадад явахад мөрдөх журам"-д "УИХ-ын гишүүн гадаадад явахад мөрдөх журам"-д "УИХ-ын гишүүн албаны болон хувийн ажлаар гадаадад явах тухай бүрд зөвшөөрөл хүссэн хүсэлтээ явахаасаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад албан бичгээр ирүүлнэ, УИХ-ын гишүүний гадаадад явах асуудлыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гарган шийдвэрлэнэ" гэж заасан.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь албаны болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл авах талаар УИХ-ын даргад ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд УИХ-ын даргаас зөвшөөрсөн авах талаар УИХ-ын даргад ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд УИХ-ын даргаас зөвшөөрсөн захирамж гараагүй байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж, олон нийтийн сүлжээ дэх өөрийн хаягаараа зар сурталчилгаа явуулсан байна. Гишүүн өвчтэй, чөлөөтэй албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй" гэсэн боловч УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь УИХ-ын ээлжит бус чуулганы 8 дугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус, тус оролцоогүй байна. Ийм дээр дурдсан асуудлаар "УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм"-ийн 10.1.4, 10.2-т заасны дагуу холбогдох арга хэмжээг авна уу" гэжээ.