ВИДЕО: ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара, С.Замира нар иргэдэд гологдож, тэднийг эргүүлэн татахыг шаардаж эхэллээ

ВИДЕО: ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара, С.Замира нар иргэдэд гологдож, тэднийг эргүүлэн татахыг шаардаж эхэллээ

УИХ-ын 2024 оны сонгуулиар Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын жагсаалтаар Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара, Р.Батболд, С.Замира гэх дөрвөн иргэн парламентын гишүүн болсон. Тэгвэл ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон М.Нарантуяа-Нара, С.Замира нар иргэдэд гологдож, тэднийг эргүүлэн татахыг зарим иргэд шаардах болсон байна. 

Учир нь Үндсэн хуулийн 29.1-д "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй" гэж заасан. Гэтэл М.Нарантуяа-Нара нь онлайн худалдаа явуулж, мөн олон нийтийн сүлжээнд зүй бүс үг хэллэг хэрэглэсэн, зарим иргэдтэй маргалдах болсон байгаа юм. 

Тухайлбал, М.Нарантуяа-Нара нь твиттер хуудаст иргэдтэй маргалдаж, "Чацга минь чи битгий далдай. Чам шиг юм саналаа өгсөн гэж л шаавдаа. Саналаа өгсөн хүнээ л хаана юу хийж явааг анхаар ллр минь" зэргээр зүй бус үг хэрэглэсэн байгаа юм. 

Гэтэл өчигдөр /2024.08.17/ УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Замира гэх эмэгтэй "Англи хэлийг бага ангиас заана гэдгийг болиулж өгөөч" хэмээн мэдэгдсэн нь олон иргэдийг эсэргүүцэлтэй тулгараад байна. Учир нь үндсэн судлах гадаад хэлийг англи хэл хэмээн Боловсролын ерөнхий хуульд оруулж, ЕБС-ийн сурагчдад 3 дугаар ангиас нь заахаар болсон.

Учир нь хувийн өндөр төлбөртэй сургуулийн хүүхдүүд англи хэл эзэмшиж улмаар гадаадад өндөр боловсрол эзэмших болсон бол улсын сургуулийн хүүхдүүд энэ хэмжээнд англи хэлийг сурч чадахгүй байсан хоцрогдол арилна гэж зарим иргэд тайлбарлаж буй. Гэтэл ИЗНН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон С.Замира гэх эмэгтэй англи хэлийг бага ангиас нь суралцуулахгүй байх талаар чуулганы танхимд ярьсан нь олон хүмүүсийг дургүйцлийг төрүүлээд байна.