Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан улс орон даяар иргэдийг амны хаалтыг тогтмол зүүж өөрийн болон хайртай хүмүүсийн эрүүл мэндэд анхаарахыг уриалсаар байгаа.
Тиймээс ч МХЕГ-аас иргэдийн ихээр зорчин үйлчлүүлдэг нийтийн тээврийн болон хувийн унаагаар зорчихдоо зайлшгүй амны хаалт зүүж байх албан бичгийг Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг АНН-үүдэд хүргүүлээд байгаа юм.
Түүнчлэн тус ажлын хэрэгжилтийг хянахын тулд зорчигчид нэгэндээ шаардлага тавих, том оврын тээврийн хэрэгслүүдийн жолоочид амны хаалт зүүгээгүй зорчигчид үйлчлэхгүй байхыг албаны хүмүүс үүрэг болгожээ.