Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр АН-ын гишүүн О.Алтан-Одыг томилжээ

Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр АН-ын гишүүн О.Алтан-Одыг томилжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН парламентад 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам найм, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам тус бүр дөрвөн суудал авсан. Иймд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН болон ХҮН намтай нийлж “хамтарсан Засгийн газар”-ыг байгуулаад байна.

Тухайлбал, Цахим хөгжил харилцаа холбооны сайдаар АН-аас нэр дэвшиж парламентад сонгогдсон Ц.Баатархүү томилогдсон. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүддээ хандаж “Төрийн албан хаагчдыг чөлөөлөхгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарч ажиллах”-ыг үүрэг болгосон. Тэгвэл Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр АН-ын ҮБХ-ны гишүүн О.Алтан-Одыг томилсон байна.