УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны нээлтийн /2024.08.15/ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчилнэ" гэж мэдэгдсэн.
Тэгвэл Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн найруулж, өөрчлөх ажлын хэсгийг УИХ-аас байгуулахаар болсон бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг ажиллуулах аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Сэтгүүлчээр ажиллаж, мэдээлэл олж аваад түүнийгээ хадгалж олон нийтэд хүргэснийхээ хариуд хуулийн хариуцлага хүлээлдэг буй тээг тушаа, дөнгөөс салгахад төвлөрч ажиллана. Нийт сэтгүүлчийнхээ төлөө үүнийг хийхээс өөр аргагүй" гэж ярьжээ. Манай улс 1998 онд дөрвөн заалттай Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батласан бөгөөд түүнээс хойш өөрчлөлт, шинэчлэл оруулаагүй юм.