УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын хүсэлтээр  Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын хүсэлтээр Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулахаар болжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдөр /2024.08.15/-ийн хуралдаанаар “Хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталсан байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүний хүсэлтийн дагуу Эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаарх хяналтын сонсголыг энэ оны 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулахаар, тус сонсголыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг даргалахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин байр сууриа илэрхийлсэн бол хяналтын сонсгол зохион байгуулахыг санаачилсан УИХ-ын гишүүн Ж.Баярмаа хуралдаанд оролцож гишүүдийн асуултад хариулж, төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал гаргасан юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 62.5 хувь нь дэмжив.