Л.Гантөмөр: Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг гаргахаас өөр аргагүй

Л.Гантөмөр: Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг гаргахаас өөр аргагүй

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2024 оны улсын төсвийн тодотголыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр "Татварын шинэчлэлийн бодлогыг хийнэ. Татварыг нэмэгдүүлэх бодлого байхгүй. Харин бууруулах бодлого бий бөгөөд цаг хугацаа хэрэгтэй. Татварын баазыг нэмж, хувь хүн, албан байгууллагад очиж буй татварын дарамтыг яаж багасгах вэ гэдэг тодорхой тооцооллыг хийх ёстой юм билээ. Гэр бүлийн гишүүдийн тоотой нь уясан татварын бодлогыг гаргахаас өөр аргагүй. Адилхан ажил хийж байж нэг нь долоон ам бүл, нөгөө нь гурван ам бүл авч явдаг мөртлөө адилхан орлогын албан татвар төлдөг. Амьдралын чанарыг нэмэгдүүлэхийн тулд үүнийг ярихаас аргагүй" гэв.