Г.Тэмүүлэн: Сангийн яамны алдааг Монголын ард түмэн ирээдүйд үүрнэ

Г.Тэмүүлэн: Сангийн яамны алдааг Монголын ард түмэн ирээдүйд үүрнэ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.15/ 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн " Төсөв дагасан, төсвийн тогтвортой байдлын хуулийн мөрдөгдөж ирсэн  хугацаан дахь хамгийн том ухралт, алдаа энэ болох гээд байна. Бид нар ийм ажил хийж болохгүй. Уг нь урагшаа ахиж дэвшиж, эрсдэлийг нь хамгаалдаг байя гэхэд Сангийн яам алдаа гаргаж байна. Энэ хуулийн өөрчлөлтүүдийн алдааг чинь ирээдүйд Монгол Улс даяараа үүрнэ. Зарчмын хувьд ийм юм хийж болохгүй. Суурь зарлага, суурь тэнцэл шинэ томъёо оруулж ирээд зардлаа нэмж дураараа аашилж болохгүй" гэлээ.