Байнгын хороодын бүрэлдэхүүнд дараах өөрчлөлтийг орууллаа

Байнгын хороодын бүрэлдэхүүнд дараах өөрчлөлтийг орууллаа

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. Иймд дараах өөрчлөлтийг орууллаа.

Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Д.Жаргалсайханыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн С.Лүндэгийг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Уянгыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Жавхланг Ёс зүй, дэгийн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Батцэцэгийг Төсвийн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг Төсвийн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Б.Заяабалыг Хууль зүйн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг Хууль зүйн байнгын хорооны
  • УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахыг тус тус дэмжлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, С.Лүндэгийг Ёс зүй, дэгийн, Б.Заяабал болон Б.Уянгыг Инновац, цахим бодлогын, Б.Жавхланг Эдийн засгийн байнгын хорооноос чөлөөлөв. 




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө