УИХ-ын 2024 оны сонгуулиар парламентад 42 суудал авсан АН-ын бүлгиййн зөвлөхүүд томилогдож байгаа аж. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны Хүний эрх, эрх зүйн бодлогын зөвлөхөөр Х.Номингэрэлийг томилсон бол Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр А.Батпүрэвийг томилсон байгаа юм. Мөн УИХ дахь АНзын бүлгийн Ажлын албаны Бүсчилсэн хөгжил, аж үйлдвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр Д.Амарбаясгаланг, Олон нийтийн харилцааны зөвлөхөөр Ж.Отгонбаяр нарыг тус бүр томилжээ.