Сүүлийн гурван өдөр үргэлжилж буй Украины армийн ОХУ-ын хил дамнасан довтолгоо улам гүнзгийрч Оросын цэргүүдэд ихээхэн хохирол учруулж байгааг харуулсан дүр бичлэг олон сүлжээнд гарч байгаа талаар дэлхийн мэдээллийн агентлагууд мэдээлж эхлээд байна.
Тухайлбал, Оросын Рыльск хотоос зүүн тийш 8 км-ийн зайд орших Октябрьское тосгоны авто зам дээр ачааны олон автомашин сүйдэрсэн байх бөгөөд эргэн тойронд нь олон арван цэргийн албан хаагчдын цогцос харагдах аж. Харин өчигдөр /2024.08.09/ ОХУ-ын удирдагчид "холбооны улсын хэмжээнд онц байдал зарласан" байна.
‼️ BREAKING: Russia may have lost up to half a thousand soldiers in a night strike
— NEXTA (@nexta_tv) August 9, 2024
A morning video of a destroyed Russian military convoy in the Kursk region has appeared online. The footage shows burnt-out trucks with the bodies of dozens of Russian soldiers scattered among… pic.twitter.com/954cCN3D04
Өмнө нь Украиныг дэмжигч ОХУ-ын иргэдээс бүрдсэн жижиг бүлэглэлүүд хил дамнасан түр зуурын дайралтыг Орос руу хийж байсан ч энэ долоо хоногт хийсэн дайралт нь Украины байнгын болон тусгай ажиллагааны ангиуд Оросын нутаг дэвсгэрт нэвтэрсэн анхны тохиолдол болж байна. Харин АНУ болон Украины албаныхны үзэж байгаагаар Оросын цэргийн хүчнийг фронтын бусад хэсгээс холдуулах, зарим талаар Оросын хүчнийг үймүүлж, мохоох зорилготой гэж үзэж байна.
Мөн Украины цэргүүд Оросын ачаа тээврийн чухал төв болох Суджа хотыг бүрэн хяналтандаа авсан байна гэх мэдээлэл ч гарч эхлээд байна.
Сонирхуулахад, Украины тал Оросын нутаг дэвсгэрт хийсэн халдлагын хариуцлагыг ихэвчлэн хүлээдэггүй ч өчигдөр /2024.08.09/ Ерөнхийлөгч В.Зеленский дайралтын талаар шууд бус байдлаар иш татан “Дайчдад онцгой талархлаа илэрхийлэхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Тэрээр, "Сүүлийн гурван өдрийн турш маш үр дүнтэй ажиллагаа болсон. Бид Оросын олзонд байгаа бүх ард түмэндээ эрх чөлөөг нь буцааж өгөх ёстой" гэжээ.
Эх сурвалж: CNN